Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ “Эдийн засгийн хөгжлийг дэмжих өрсөлдөөний бодлого” сэдэвт үндэсний форум зохион байгуулна

2018 оны 1 сарын 08

Arslan.mn

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас 2017 онд хийж хэрэгжүүлсэн болон ирэх онд хийх ажлынхаа талаар өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын хуралдаан 2017 онд 4 удаа хийгдэж нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэн 19 тогтоол гаргасан байна.

Arslan.mn

Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Шадар сайдад өргөн барьж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 онд УИХ-аар хэлэлцүүлэн, дахин боловсруулж байна. Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын ажил бүрэн хийгдлээ.

 Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжин ажиллах бодлогын хүрээнд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар 2017 онд аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж ажилласан.

Тухайлбал, өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд зам тээвэр, банк санхүү, нефть, газ импортлогч, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авагч нарт зориулсан салбаруудын уулзалтуудыг хийж, гарч буй зарим зөрчил дутагдлыг таниулан ойлгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгч, эргэх холбоотой ажиллалаа.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглэгчийн төвүүд, СӨХ-дын дээд зөвлөл, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаан дахь хэрэглэгчийн эрхийн асуудлаар холбогдох байгууллагуудыг хүлээн авч уулзан, тодорхой зөвлөмж чиглэлийг өгч, уялдаа холбоогоо хангаж ажиллалаа.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Өрсөлдөөний хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд дараах голлох хяналт шалгалтын ажлуудыг хийсэн.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу агентлагийн даргын 2017 оны 1/01 дугаар удирдамжийн хүрээнд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн /Хяналт шалгалтад Баянзүрх дүүргийн 31, Баянгол дүүргийн 60, Сүхбаатар дүүргийн 29, Чингэлтэй дүүргийн 50, Хан-Уул дүүргийн 53, Сонгинохайрхан дүүргийн 17, нийт 240 СӨХ хамрагдсан/.

Агентлагийн даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын үйлчилгээ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын холбогдох зүйл, заалттай нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хяналт шалгалт хийсэн /Шалгалтаар Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг 9 банкны 18 салбар тооцооны төвүүд хамрагдсан/.

Автохийн салбарт хийсэн хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүний үнийг нэг хэмжээнд тогтоон худалдаалж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн тул улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.

2017 онд ШӨХТГ Япон, Орос, Индонезийн Өрсөлдөөний байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, БНХАУ-тай санамж бичгийнхээ хугацааг сунгаж, одоогийн байдлаар 8 улсын гадаадын ижил төстэй байгууллагатай санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна" гэлээ. 

Arslan.mn

ШӨХТГ-ын 2018 онд хийх зарим онцлох ажлууд

  • 2018 оныг “Цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрхийг хамгаалах жил” болгон зарлан ажиллана.
  • “Эдийн засгийн хөгжлийг дэмжих өрсөлдөөний бодлого” сэдэвт үндэсний форум зохион байгуулна. 
  • “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” үндэсний зөвлөгөөнийг хийнэ. 
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52015
0 эможи
keyboard_arrow_up