Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН” улсын уралдааны шилдгүүдийг тодрууллаа

2018 оны 1 сарын 08

Arslan.mn

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 21 дэх жилдээ шилдгүүдээ тодрууллаа.

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан Сайхан бичигтэн анги, 12 дугаар ангийн сурагчид, Бичлэгийн бус бүтээл, Мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид болон Уран бичлэг, Насанд хүрэгчид гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

1. “Сайхан бичигтэн анги” ангилалд:

  • О.Болормаа багштай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Эрдмийн ундраа” ахлах сургуулийн 12 “б” анги тэргүүлж,
  • Ба.Отгонсүрэн багштай Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9 “а” анги дэд байрт шалгарлаа. Ингэснээр дээрх хоёр ангийн багш нар гадаадад аялах эрхээр шагнуулсан юм.

2. “12 дугаар ангийн сурагчид” ангилалд:

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн 12 “б” ангийн сурагч Э.Чойжи-Одсэр,
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 “б” ангийн сурагч Д.Содномдаш,
  • 12 “а” ангийн сурагч Х.Түвшинтүлхүүр болон Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Тунгалагтамир нар тэргүүллээ. Ингэснээр уралдааны хамгийн том, нэр хүндтэй шагнал буюу МУИС, МУБИС-д Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тэтгэлгээр дөрвөн жил суралцах эрхийн эзэн болсон юм.

3. “Бичлэгийн бус бүтээл”-ийн ангилалд:

  • Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Гэрэлмаа “Монгол гэр” бүтээлээрээ тэргүүн байранд шалгарлаа. Энэхүү Монгол бичгийн хана, өрх, хаалганаас эхлээд авдар, ор зэрэгт 70 гаруй Монгол ерөөлийн үгсийг дөрвөлжин бичиг, угалзан бичгээр буулгажээ. 

4. “Мэргэжлийн багш нар” ангилалд:

  •  Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн багш О.Оюунтунгалаг ур чадвараараа бусдыгаа манлайллаа. Уг ангилалд тэргүүлсэн багшийг гадаадад аялах эрхээр шагнадаг билээ.

5. “1-11 дүгээр ангийн сурагчид” ангилалд:

  • Монгол Улсын консерваторын 8 дугаар ангийн сурагч А.Сарнай өөрийн бичгийн хэв, зөв бичих чадвараараа бусад оролцогчдоо тэргүүлэв.

6. “Уран бичлэг” ангилалд:

  • Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн багш П.Батболор тэргүүлэв.

7. “Насанд хүрэгчид” ангилалд:

  • Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Н.Балжинням нэгдүгээр байрт,.
  • Хан-Уул дүүргийн өндөр настан С.Цэнд-Аюуш, Д.Батбаяр нар тусгай байрын шагнал хүртсэн юм. 

Энэ жилийн Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналын эзнээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 11 “б” ангийн сурагч Л.Номин, МУИС-ийн Хэл шинжлэлийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ө.Дорж нар, Ахмад дипломатч Ч.Намчингийн нэрэмжит шагналаар “Мэдлэг боловсролын парк” дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Мишээл, “Үй Цай” дунд сургуулийн багш Ө.Дэлгэрмаа нар тодорлоо. Мөн “Лувсанвандан” сангийн нэрэмжит шагналын эзнээр Нийслэлийн 23 дугаар сургууль, СТА Р.Анхнямын нэрэмжит шагналаар Нэгдүгээр сургуулийн 7 “а” ангийн сурагч Э.Номин, “Шинэ Монгол” ахлах сургуулийн багш Б.Алтанзул нар шагнууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52024
1 эможи
keyboard_arrow_up