2018 оны НӨАТ-ын сугалааны эхний тохирол энэ сарын 21-нд явагдана
2018 оны 1 сарын 08
НӨАТ-ын урамшууллын 2018 оны анхны сугалаа энэ сарын 21-ний өдөр явагдана. Сугалаанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын нэгнээс 31-нийг хүртэлх системд бүртгүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах аж. 2018 оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг байна гэдгийг албаныхан хэллээ. Дашрамд дурдахад 2016 онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, 2017 онд 11 удаа зохион байгуулж, 300 орчим мянган хүн 20 мянган төгрөг хожсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
52033
1 эможи