Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2018 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 25-30 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав, говийн нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.