НӨАТ-ын азтанд олгох мөнгөн урамшууллын дүнг буурууллаа
2018 оны 1 сарын 10
НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгджээ. Таны баримтын арын
- найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
- долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
- зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
- таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
- дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,
- гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.
Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр явагдах 2017 оны 12 дугаар сарын 01-31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
52132
2 эможи