Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
2018 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас, 14, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13,16-нд зарим газраар, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Эх сурвалж: www.mnb.mn
|