Холливудад жүжигчнээр суралцаж буй Монгол бүсгүй
Дэлхийн томоохон театрын тайзнаа манай улсын чадварлаг залуучууд ажиллаж амьдарч байна. Тэдний нэг бол уран нугараач СТА Ш. Азжаргал бүсгүйг танилцуулья. Тэрбээр зургаан настайгаасаа эхэлж Улсын Циркийн “Уран нугаралтын дугуйлан”-д элсэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Мажигсүрэн агсны шавиар суралцаж, төгсжээ.
Ш. Азжаргал 2009 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрт Монголын уран нугаралтын гайхамшгийг сурталчлан танилцуулж эхэлсэн байна. Уран нугараач бүсгүй одоогоор Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотноо жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа аж. Тэрээр “Би нугарч эхэлснээсээ хойш жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчний мэргэжлээр суралцаад жил гаруй хугацаа өнгөрч байна” гэж ярьжээ. Холливудын дэлгэцнээс Монгол бүсгүйн тоглосон уран сайхны киног үзэх өдөр ойртсоор байна. Ш.Азжаргалдаа сурлагын өндөр амжилт хүсч, Монголынхоо нэрийг Холливудад дуурсгахын хүсэн ерөөе.
Эх сурвалж: Ugluu.mn