ЦАГ АГААР: Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 15-наас 2018 оны 1 дүгээр сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны сүүлчээр цас орж цасан шуурга шуурч,
хүйтний эрч чангарна -
Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 15, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Хугацааны эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 16-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18,20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-22нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. 16-нд хүйтний эрч чангарах ч 17-ноос 21-нийг хүртэл Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 21-22нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 14-нд нутгийн өмнөд хэсгээр, 16,20-21нд зарим газраар, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-18-нд Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16,21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 14-16м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 16-17-нд хүйтний эрч бага зэрэг чангарна. 18-21-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.