Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ орон сууц мкв нь 1,55 - 3,1 сая төгрөгөөр худалдаалагдаж байна

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

2017 оны 12 дугаар сарын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ ам метр нь хоёр сая 205 мянган төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сараас 0.2 хувиар өссөн дүн аж.

Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.1 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу ам метр нь 1.55 сая төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны турш буурсаар байсан ч 12 дугаар сард өмнөх сараас бага зэрэг өсөж, хоёр өрөө байрны дундаж үнэ 71 сая 542 мянган төгрөг болсон байна. Хэдий тийм боловч энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан дүн юм.

Ингэснээр орон сууцны үнийн ерөнхий индекс өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар тус тус өссөн байна. Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ анх тооцож эхэлсэн 2013 оны түвшинд хүрээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52389
0 эможи
keyboard_arrow_up