Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бүртгэлийн мэдээлэл алдаатай бол НӨАТ-ын урамшуулал авахгүй

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлнэ. Энэ хүрээнд Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn цахим хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулах ажлыг Татварын ерөнхий газраас зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил гарчээ. Тодруулбал дээрх иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл алдаатай бүртгүүлсэн байна.

Товчхондоо бүртгэлийн мэдээллээ алдаатай эсвэл дутуу оруулсан 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ. Тиймээс дээрх иргэд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ebarimt.mn цахим хаягт хандаж хувийн мэдээллээ болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байна.

Учир нь 1 дүгээр сарын 22-нд Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах иргэдийн мэдээллийг Сангийн яаманд хүргүүлнэ. Харин Сангийн яам Монголбанкаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна

Эх сурвалж:                                                                                                                                                                     www.zone.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52452
0 эможи
keyboard_arrow_up