Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

П.Цагаан: Сүхбаатар, Өмнөговь, Ховд аймгийн ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ОНОО хамгийн ихээр БУУРСАН

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

 Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Arslan.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Улс орныхоо хөгжил салаа салбар эд эсийг олон улсын улсын жишгээр хэмжиж үзэх жишиг рүү орохоор хичээж байна. Монгол Улс өрсөлдөх чадвартай болох нь баян тансаг байхаас агуулгын хувьд өөр ойлголт. Улс ч бай аймаг ч хүн амаас бүрддэг.

Аймгуудыг 181 үзүүлэлтээр хэмжиж 6 дахь жилдээ тайлангаа тавьж байна. 

Ямар аймаг нь яаж сайжирсан талаарх байдал тайланд дэлгэрэнгүй тусгагдсан байгаа. Аймгуудын тайлангийн 3/2 нь статистик мэдээлэл, 3/1 нь санал асуулгад тулгуурлаж явагддаг. Өнгөрсөн жилийн хувьд 5 аймгийн эдийн засаг үнийн дүнгээр өссөн. Харин 15 аймгийн эдийн засгийн үзүүлэлт буурсан байна. 

Хамгийн дээд оноог Орхон аймаг авсан бөгөөд эдийн засаг нь 13.6 хувиар өссөн. Харин Өмнөговь аймгийн эдийн засгийн үзүүлэлт 0.7 хувиар буурсан. Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж сайжирсан зэрэг нь нөлөөлсөн байна.

Сүхбаатар аймаг болон Өмнөговь, Ховд аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан. Өнгөрсөн жил бид нар Мөрөн хотод хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган хийсэн.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалт хамгийн богино байсан. Үүнд эмнэлгийн үйлчилгээ муу, эх нялхсын эндэгдэл их, ундны ус зэрэг нөлөөлсөн талаарх судалгаа гарсан байгаа." гэв. 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
52478
2 эможи
keyboard_arrow_up