22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдаж чадахгүй
2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгө данс руу орох учиртай. Гэвч одоогийн байдлаар 22 мянган иргэн буцаан олголтоо авч чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар НӨАТ-ийн ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил илэрчээ. Иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл алдаатай бүртгүүлснээс энэхүү зөрчил үүссэн байна.
Товчхондоо бүртгэлийн мэдээллээ алдаатай эсвэл дутуу оруулсан 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ. Тиймээс дээрх иргэд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ebarimt.mn цахим хаягт хандаж хувийн мэдээллээ болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байгаа аж.
Учир нь 1 дүгээр сарын 22-нд Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах иргэдийн мэдээллийг Сангийн яаманд хүргүүлнэ. Харин Сангийн яам Монголбанкаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|