2017 оны сүүлийн азтанууд энэ долоо хоногт тодорно
2018 оны 1 сарын 18
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 21-нд буюу ирэх ням гарагт болно. Тохиролд 2017 оны 12-р сарын 1-31-ний хооронд бүртгүүлсэн баримт хамаарна.
Дашрамд дурдахад НӨАТ-ын сугалааны хонжворт 3 орон таарсан бол 20000 төгрөг байсан нь 50000 төгрөг, 4 орон таарахад 100000 төгрөг хождог байсан нь 200000 гэх мэтээр өөрчлөгдсөн. Дээрх өөрчлөлт энэ сарын 1-ээс эхэлж бүртгүүлсэн баримтуудад хамааралтай бөгөөд энэ удаагийн тохиролд хамаарахгүй юм.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 150 сая төгрөг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52526
0 эможи