Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж ЕРӨНХИЙ САЙДАД шаардлага хүргүүллээ

2018 оны 1 сарын 18

Arslan.mn

''Үндэсний хас хөдөлгөөн'', ''Эрс шинэчлэл хөдөлгөөн'', ''Шударга иргэдийн фронт'', ''Баялгийн жинхэнэ эзэд'' хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.01.18/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, тэд 'Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49 хувийн талаар нэгдсэн холбоо' байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн тухай мэдээллээ. Шаардлагын хариуг энэ сарын 25-ны өдрийн дотор авахыг шаардаж, хариу өгөөгүй тохиолдолд ирэх хавар үндэсний хэмжээний жагсаал зохион байгуулна гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Уг шаардлагад:

  • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах тухай Засгийн газрын шийдвэрийг зөвшөөрөн дэмжиж байна.
  • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг Монгол улсын нийт иргэдэд үр ашгийг нь шууд хүртдэг, борлогддоггүй хувьцаа хэлбэрээр хүртээх,
  • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг иргэдэд хүртээхтэй холбогдуулан компанийг өөрчлөн байгуулах эрх, үүрэг бүхий субеьктийг 2018 оны хоёрдугаар сарын нэгний өдрийн дотор иргэний хөдөлгөөнүүдийн төлөөллийг оролцуулан байгуулж, даруй ажлыг эхлүүлэх,

Энэ үеэр Үндэсний хас хөдөлгөөний тэргүүн Ш.Нанжид “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Засгийн газар  2017.04.04-нд 49 хувийг бүх ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгоно гэсэн тогтоол гаргасан. Бид Засгийн газраас энэхүү тогтоолоо хэрэгжүүлэхийг шаардаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын индэр дээрээс сайд болохдоо “шударга ёсыг тогтоохын төлөө би үхлээс ч айхгүй” гэж хэлж байсан. Саяхан Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөхийг шийдвэрлэсэн. Үүнд монголын ард түмэн баярлаж байгаа. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэхдээ нийт ард иргэддээ 10 хувийг нь хувьцаа болгож өгье гэж ярьсан байгаа юм. Ийм учраас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Сүүлийн 20 жил олигархууд ард түмнээрээ тоглож байна. Тэд биднийг дандаа хуурч хулхидаж байна' гэв. 

Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь бүрхэг байна.  Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьж луйвар хийсэн хүмүүс хариуцлага хүлээгээгүй явж байна. Тиймээс Монголын ард түмэнд борлогддогүй хувьцаа бий болгох асуудлаар бид тэмцэж байна. Монголын нийт баялгаас ард түмэн хувьцаа авах цаг ирнэ гэж ойлгож болно. Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тарааж өгснөөр энэ компанид ямар ч хохирол учрахгүй” гэж мэдээллээ. 

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52535
2 эможи
keyboard_arrow_up