Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Үнэт эдлэлийн дархан бэлтгэх орчин үеийн тоноглолтой сургалтын төвийн нээлт боллоо

2018 оны 1 сарын 18

Arslan.mn

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газартай болж, сургалтын төвийнхөө нээлтийг өнөөдөр хийлээ.

Нээлтэд тус сургуулийн удирдлагууд, багш, оюутнууд, уран дархчуудаас гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали, Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа тэргүүтэй хүндтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Arslan.mn

Тус сургууль болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2015 онд байгуулсан гэрээний дагуу энэ танхимыг уран дархны тоног төхөөрөмжөөр шинэчлэн тохижуулахад 500 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.

  Энэ үеэр коллеж уран дархны мэргэжлээр 2.5  жилийн сургалт явуулдаг бөгөөд жилд 15 оюутан шинээр элсүүлдэг юм байна. Тус сургалтын төвийн нээлтийн үеэр 2.5 жил сурч уран дархны мэргэжил эзэмшээд, цаашид 1.5 жил үргэлжлүүлэн суралцаж, дээд боловсрол эзэмших хүсэлтэй 10 гаруй оюутанд тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52562
1 эможи
keyboard_arrow_up