Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Он удаан жил ашиглаж байгаа орон сууц, байшин эзэмшигчдэд сэрэмжлүүлж байна

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын 27680 га барилгажсан талбайд 1 300 000 орчим хүн ам оршин сууж байгаа, нийслэл хот нь газар хөдлөлтийн хувьд Монгол Улсын баруун хэсгийн газар хөдлөлтийн идэвхитэй бүс болон зүүн хэсгийн харьцангуй сул идэвхитэй бүс нутгийн заагт оршдог, газар хөдлөлтийн бичил мужлалаар 6-8 баллын бүсэд оршдог, газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн судалгааны байгууллагууд  мэдэгдэж   байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас орон сууцны барилга байгууламжийн насжилт, хийц, бүтээцийн бат бэх болон газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлын үнэлгээг үндэслэн барилгын ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлтүүдийг гаргаж  байна.

Сүүлийн үед иргэд орон сууцны байшингийн гадна хана, хамар ханыг буулгах, хаалга гаргах зорилгоор эвдэж нүх гаргаж үндсэн хийц бүтээцийг өөрчилж байгаа нь болзошгүй газар хөдлөлд барилга нурах эрсдлийг үүсгэх нөхцөл байдлыг бий болгож байна.

 Иймд байгалийн болон бусад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор он удаан жил ашиглагдсан олон нийт, иргэний барилгуудын эзэмшигч, өмчлөгч, ашиглагчдад СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгох нь:

 Үүнд:

–  Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Сууц өмчлөгч нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд орон сууцны зориулалт, төлөвлөлт, барилгын үндсэн бүтээц, хийц, болон инженерийн шугам сүлжээг орон сууцны барилгын анхны зураг төслөөс өөрчлөхийг хориглоно./ дэх заалтын зөрчиж барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр даацын үндсэн хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, хаалга, цонх гаргахгүй байх,

–     Тухайн барилгад байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх,

–      Зураг төсөлд тусгаснаас хэтрүүлэн ус, дулаан, эрчим хүчний алдагдал гаргах, инженерийн шугам сүлжээнд хэт ачаалал өгөхгүйгээр ашиглах,

–      Галын аюулгүй байдал болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих, өөрчлөхгүй байх,

 –   Ашиглалтын явцад ан цав, цууралт гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулж холбогдох арга хэмжээг авах,

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52602
1 эможи
keyboard_arrow_up