Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сараас өмнө Насны хишгийг олгоно

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр "Насны хишиг" тэтгэмжийг олгох талаар салбарын сайд мэдээлэл өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог. 

Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно.

Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна" гэв.

"Насны хишиг"-ийг жил бүр Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.

"Насны хишиг"-ийн хэмжээ:

65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөгийг олгодог.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
52617
3 эможи
keyboard_arrow_up