Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт шөнөдөө 33 хэм хүйтэн

2018 оны 1 сарын 20

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.

2018 оны 01-р сарын 20-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 17 цагт 20 хэм, 20 цагт 25 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 20-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, өмнөд хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун  аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 35-40 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52643
0 эможи
keyboard_arrow_up