Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Хаан” банкны данснаас их хэмжээний МӨНГӨ алга болсоор байна

2018 оны 1 сарын 21

Arslan.mn

Оны өмнөхөн иргэдийг фэйсбүүкээр залилан, найз нөхөд, ойр дотны хүмүүсийнх нь нэрээр мөнгө гуйж авчихаад дансаа хаан ор сураггүй алга болсон гэх кибер гэмт хэргүүд гарч олон нийтийг нэлээн цочроосон билээ.

Энэхүү гэмт хэрэгт олны танил эрхмүүд ч нэлээн өртсөн байдаг.

Харин иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Хаан банкны данснаас мэр сэр мөнгө алга болдог тухай сураг аль хэдэн жилийн өмнөөс сонсогдох болсон. Таван мянгаас доош гүйлгээний мэдээлэл мессежээр ирдэггүй учир иргэд бага хэмжээгээр хэчнээн төгрөг алдаж буйгаа тэр бүрчлэн мэддэггүй. Мөн бага мөнгө хэмээн иргэд өөрсдөө тоохгүй өнгөрөх нь ч бий.

Тэгвэл он гарсаар иргэдийн Хаан банкны данснаас  их хэмжээний мөнгө алдагдах болжээ.

Энэ тухай зарим иргэд LIVE хийн олон нийтэд сэрэмжлүүлж байсан. Харамсалтай нь энэ тухай гомдол гаргасан иргэдийг Хаан банк цагдаад хандахыг зөвлөж байгаа бөгөөд одоогоор ямар ч иргэн хохирлоо барагдуулж чадаагүй байна.

Жишээлбэл, тун саяхан жүжигчин Л.Сөрөлтийн Хаан банкны данснаас 576,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Энэ тухайгаа тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхэд сэтгэгдэл хэсэгт энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд өөрт тохиолдсон зүйлсээ бичсэн байна. Тэдгээр хохирогч дотор саяаас дээш төгрөг алдсан хэд хэдэн хүн байлаа. Харамсалтай нь одоо болтол хэрхэн хохирлоо барагдуулахаа мэдэхгүй байгаа гэв. Учир нь дүүргийн цагдаа нь 500 мянгаас доош алдсан иргэдийг бага мөнгө хэмээн хэргийг нь хаах тохиолдол их байгаа гэв.

Мөн энэ тал дээр Хаан банкнаас хохирсон иргэдэд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд зөвхөн цагдаад хандахыг зөвлөж байгаад гомдолтой байна хэмээсэн юм.

Эх сурвалж: www.zindaa.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52664
0 эможи
keyboard_arrow_up