Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.
2018 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Дарьгангын тал, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 26-28 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Хангайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24,25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.
Эх сурвалж: www.mnb.mn
|