Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тархины үхжилттэй есөн донороос эрхтэн авч шилжүүлэн суулгажээ

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Улсын Их Хурлын  чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан.  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр  сонирхолтой баримт дурдагдсан. Манай улсын эмч нар 147 хүнд бөөр, 41 хүнд элэг, найман иргэнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Ингэхдээ ихэнхи эрхтнийг амьд хүнээс авсан бөгөөд донорууд эсэн мэнд байгаа ажээ. Харин тархины үхжилттэй буюу амьгүй есөн донороос эрхтэн шилжүүлэн  суулгасан байна.

Эх сурвалж: Www.zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52668
0 эможи
keyboard_arrow_up