УИХ-ын гишүүн Д.Гантулга бусдыг хүчирхийлээгүйг хэн, хэрхэн тогтоов?
Технологийн хөгжил эрчээ авах тусам мэдээлэл нээлттэй, шуурхай болсон.Үүнийг дагаад гэмт хэргийн статиск ч өндөр үзүүлэлттэй гарч байгаа. Энэ нь гэмт хэргийн тохиолдол олширсондоо бус хүмүүс үүнийг бусдад мэдээлж, энэ хэрээр олон нийтэд цацагдаж буйтай холбоотой ажээ.
Гэхдээ олон нийтийн цочроосон жигшүүрт хэргийн мэдээллийн давтамж ойртож байгаа нь нийгмийг стресс бухимдалд автуулж байгаа ч нөгөө талаар анхааруулга өгч буй нь нууц биш. Өнгөрсөн онд гэхэд хүүхдийн хүчирхийлэлийн гамшигт хэрэг хэргүүд олон нийтийг цочроосон. Үүний нэг нь, олон улсын мэдээний тоймч улс төр судлаач Б. Дашзэвэг танилынхаа долоохон настай ач охиныг хүчирхийлж,ёс бусаар дур хүслээ хангах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан явдал юм. Олны хүндэтгэлийг хүлээсэн, энэ настан чухам яагаад ийм жигшүүрт хэрэг үйлдэв гэдэг нь хачирхалтай. Гэхдээ Монгол улсын шүүх энэ хэргийг шударгаар шүүж, гэмт этгээдэд зохих ялыг оногдуусан. Тодруудбал энэ сарын Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б. Дашзэвэгийн холбогдох шүүх хурал болсон.
Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оноожээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэгвэл өдгөө 74 настай түүнийг нийгэмд дахин аюул учруулж, бага насны хүүхэдрүү халдахгүй байх баталгаа үгүй учраас ийн шийтгэсэн ажээ. Харин монголчууд ахмад буурлуудаа хүндэтгэж, хийсэн хэрэг бүрийг нь тэгтэл авч хэлэлцээд байдаггүй ч цаг өөрчлөгдөж, нийгэмд хүүхдийн эрхийг дээд зэргээр хамгаалах ёстой болсныг маш олон жишээ, тохиолдол нотлон харуулж байна.
Гэвч бас нэгэн асуудал бий. Тоймч Б. Дашзэвэг ямарч гэсэн хуулийн хариуцлагыг биеэр эдлэхээр боллоо. Тэрбээр давж заалдаад ч нэмэргүй. Учир нь бүхий л баримт , нотолгоо түүнийг хамгийн бузар хэрэг үйлдэх гэж байсныг батлаж байгаа. Харин Монголын шинэ залуу улстөрч, төрийн түшээ, УИХ-ын гишүүн Д. Гантулгын нэр холбогдоод буй улаан махны хэрэг хаана очоод замхарчихав.
2016 онд 29-хөн настайдаа олон нийтийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдсон энэ эрхэм даанч удалгүй мөн танилынхаа дүү бүсгүйг хүчирхийлсэн хэрэг дуулиан тарьсан. Хэдийгээр өөрөө энэ бүхнийг өнөөг хүртэл няцаасаар байгаа ч хохирогч гэгдээд байгаа тал маш олон баримт, нотолгоо гаргаж ирсэн. бүр хэрэг гарсан гэх өдөр мань эр найзыгаа дагуулж, хохирогчийн төрсөн эгчийн хэвтэж байсан эмнэлэгт ирж мөнгө өгсөн бичлэг, хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон гэдэг. Басхүү шүүхийн шинжилгээний байгууллагын анхны дүгнэлт (хохирогчийн зүгээс энэ дүгнэлтйг завсарласан гэж үздэг), бэлгийн харилцаанд орсон ул мөр гээд олон баримт бий. Гэвч прокуророос хэргийг тун шуурхай хэрэгсэхгүй болгосон. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг байцааж, шалгахад хуулийн зүгээс хаалттай байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй байсан. Харин прокурор яагаад энэ хэргийг шалгах хугацааг хойшлуулалгүй шууд хэрэгсэхгүй болгов гэдгийг онцгойлон тодруулах шаардлагатай.
Одоо бол хуулийн байгууллага УИХ-н гишүүн Д. Гантулгыг байцааж, шалгах эрхтэй болсон. Гэтэл өнөөг хүртэл хохирогч бүсгүй хүний эрхийн төлөөх ТББ, түүнийг сайн дураараа өмгөөлөхийг зөвшөөрсөн хэдхэн хуульчтай л хамтран хэргийн үнэн мөнийг тогтоохоор явж байна.
Тэгвэл Б. Дашзэвэгийн хэрэг дээр үнэнчээ харуулсан Монголын хууль, шүүхийнхэн одоо УИХ-ын гишүүн Б.Гантулга, хожим бас ийм хэрэгт орооцолдсон Д. Мурат нарыг шалгаж, зохих хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Тэгэхгүй бол өөрсдөө хэвлэлийн бага хурал зарлан “ Би ерөөсөө буруугүй” гэж хэлээд л шийдвэрлэгдэх асуудал яавч байж боломгүй. Сүүлдээ хохирогч болсон бүсгүйчүүдийн буруу, тэд өөрсдөө хэргийг өдүүлсэн болоод дуусдаг жишиг тогтох нь.
Мөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хүмүүс ямар ч хэрэг хийж болно. Хэрэг хийсэн ч эсрэгээрээ нэр хүндээ алдсан хохирогч болж үлдээд, хохирогчид нь хэрэгтэн болдог тохиолдолд шударга ёсыг хэн хэрхэн тогтоох вэ.

Эх сурвалж: Нийгмийн шуудан
|