Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчдыг “буудна” гэж сүрдүүлсэн, гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран өнгөрөгч бямба гарагт баривчлан саатуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү,  цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Оргил нар энэ сарын 20-ны өдөр замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа  19 цаг 45 минутын орчим .... улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-70” маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоон, шалгахад Төв аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэгт сэрдэгдсэнээр эрэн сурвалжлагдаж байсан Г байсныг тогтоосон байна.

Алба хаагчид уг этгээдийг саатуулах гэтэл машиндаа суун Улаанбаатар хотын чиглэлд зугтсан тул нэн даруй Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд мэдэгджээ. Уг этгээд автомашиндаа галт зэвсэгтэй явж байгаа гэсэн мэдээллийн дагуу Төв аймгийн Баянчандмань, Лүн сум дахь замын цагдаагийн пост, Баянхангай, Баянцогт, Аргалант  сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэн, зугтсан этгээдийн явж болзошгүй зам, газар  орны дагуу 5 пост гарган бүслэн хааж, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрынхан, Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн ажиллаж 04 цаг 30 минутад Төв аймгийн Баянхангай сумын 1-р багийн нутаг “Зэст толгой” гэх газраас баривчлан саатуулсан байна.

Г гэгч нь “Та нарыг ойртвол би өөрийгөө хутгална” гэж сүрдүүлжээ. Түүнийг баривчлан автомашинд нь үзлэг хийхэд ТОЗ-8 маркийн буу, 6 сумтай дайз, дөрвөн хутга, хоёр хуучин заазуур байсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байна.  Сэжигтэн Г нь 1967 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож гэмтээсэн хэрэгт холбогдоод оргон зайлсан байжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52697
8 эможи
keyboard_arrow_up