Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ЦАЛИНТАЙ ЭЭЖ ” хөтөлбөрийн санхүүжилтийг арилжааны банкууд руу шилжүүллээ

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зөвхөн гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд тэтгэмж олгоно. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 130 орчим мянган хүний материалыг хянаж, өнөөдөр санхүүжилтийг арилжааны банкууд руу шилжүүлж эхэлсэн гэдгийг албаныхан онцолж байна. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм.  

Эх сурвалж: Монголын үнэн 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
52744
13 эможи
keyboard_arrow_up