Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Насны хишигт хамрагдахыг хүсвэл хоёрдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлнэ

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу 65-аас дээш настай ахмадуудад олгодог Насны хишгийг цагаан сараас өмнө олгохоор болоод байгаа. Насны хишиг олгох журмын дагуу  дээрхи насны ахмадуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө 50-250 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон юм.

Уг журамд заасны дагуу насны хишгээ авах ахмадуудын хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ. Ахмадууд харьяа сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандах юм байна. Мөн өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргах боломжтой ажээ. Хэрвээ шинээр хамрагдаж байгаа бол ирэх сарын нэгнээс өмнө бүртгүүлэх шаардлагатай гэж НХХЯ-наас мэдээллээ.

Насны хишгийг өнгөрсөн онд улсын хэмжээнд 122 мянган ахмад настанд олгосон бөгөөд тэднийг насаар нь авч үзвэл 65-69 настай 43089, 70-79 настай 57624, 80-89 настай 18700, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52777
0 эможи
keyboard_arrow_up