Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: Фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг амар хялбараар хийхгүй байх хэрэгтэй

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газраас цахим гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, бүлэглэн гэмт хэрэг хийж байгаа этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийнхэн илрүүлэн шалгаж байна. Интернет орчинд фэйсбүүк хаягтай иргэдийн хаягийг онцолж, тэдгээрийн найз нөхөд хамаатан саднаас нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлүүдийг хийдэг Ш, Т, Э, Н, Д нарын хэсэг бүлэг этгээдүүдийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баривчлан шалгаж байна. 
Тус хэрэгт 10 этгээдийг шалгаж байгаа бөгөөд 3 этгээдийг цагдан хорьж, 7 этгээдийг батлан даалтад өгөөд шалгаж байна.

Гэмт этгээдүүд иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэхдээ дараа төлбөрт утасны дугааруудын эздийн онилж, фэйсбүүк хаягийг нь олон гэмт хэрэг хийж байгаа нь тогтоогдсон. Хэрэгт холбогдож байгаа этгээдүүд 17-20 настай.

Эдгээр этгээдүүдэд эрүүгийн хуулийн 26,1,25, 16,3-т заасан хариуцлагуудыг хүлээлгэнэ. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй хохирогчид фэйсбүүк хаягийн пасспортоо их энгийнээр хийж байгааг нь ашиглаж , хаягаар нь нэвтрэн орж залилан хийж байна. 

Өөрийн цахим хуудсанд амар, хялбар пасспортыг хийхгүй байх, мөнгө гуйх, зээлэх мессеж ирсэн бол тухайн хүнээс нь лавладаг байх хэрэгтэй." хэмээлээ. 

Үүнээс гадна иргэд сониуч байдлаар сонжоо, зөвөлгөөрүү орж хувийн мэдээллээ алдах явдал их байгаа аж. Одоогийн байдлаар 40 орчим иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52844
4 эможи

keyboard_arrow_up