100 айлын барилгын захуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа
2018 оны 1 сарын 24
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа.
Уг ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэх юм.
Энэхүү нутаг дэвсгэрт барилгын материал худалдаалах захууд ихээр төвлөрснөөс байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай орчныг бий болгоод байсан. Харин ажлын хэсэг томилогдсоноор уг асуудал цэгцрэхэд нэг шатаар ахилаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52848
0 эможи