Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Түр хамгаалах байр тавыг байгуулахаар төлөвлөжээ

2018 оны 1 сарын 24

УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийн санал, дүгнэлтийг өчигдөр Хууль зүй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.

Тус ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарийн хэлснээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын хэмжээнд энэ оны байдлаар нэг цэгийн үйлчилгээний есөн төв, түр хамгаалах 16 байр үйл ажиллагаагаа тодорхой түвшинд явуулж буй аж. Эдгээрээс 11 нь орон нутгийн төсвөөс санхүүждэг, дөрөв нь олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Харин санхүүжилтгүй дөрвөн газар нь Сүхбаатар, Дархан-Уул, Говь-Алтай аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүргийнх. Өөрөөр хэлбэл, эдгээр төв санхүүжилтгүйн улмаас үйлчилгээгээ бүрэн хүргэж чадахгүй байгаа гэнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шинээр 15 байршилд нэг цэгийн үйлчилгээний төв 10, түр хамгаалах байр тавыг байгуулахаар төлөвлөж буй аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52854
1 эможи
keyboard_arrow_up