Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Алдагдалтай салбараас “АМБААРДУУЛЖ” гарахаа хүлээж байгаа импортлогчид

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

Шатахууны нэр төрөлд шинээр тавьсан Онцгой албан татвар нь угаасаа алдагдалтай үнээр нийлүүлэлт хийж байсан шатахуун импортлогчдод ачаалал нэмж, улмаар хомсдол дагуулсанаар иргэдийн бухимдал хэсэг зуур дэвэрлээ.

Одоогийн жижиглэнгийн үнэ, Оросоос худалдан авч буй үнэ, энэ дундах зөрүү гээд хэдхэн тооны хооронд энгийн үйлдэл хийгээд үзэхэд импортлогчид алдагдал хүлээж байгаа нь илэрхий байв. Энэ алдагдал дээр Онцгой албан татварын нэмэгдлийг тооцвол одоогийн жижиглэнгийн үнийг литр тутамд 389 төгрөгөөр нэмэгдүүлж байж зах зээлийн үнэ тогтохоор байна гэдэг дүгнэлтийг Үнийн зөвлөл гаргаад байв. Үнийн зөвлөл гэдэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар багтдаг болно. Харин тэдний тоготоосон үнийг импортлогчид үнээ нэмэх замаар нөхөх үү эсвэл энэ дунд төр бодлогын зохицуулалт хйих үү гэсэн асуултад шийдтэй хариу гаралгүй хэд хоносон. Эцэст нь Засгийн газар шийдвэр , гаргаж, шатахууны зарим нэр төрөл буюу АИ 80, АИ92 бензинд ногдуулах Онцгой албан татвар нь АИ 92 шатахуунд тонн тутамд 210 мянган төгрөг, дизель түлшинд 280 мянган  төгрөг, АИ 80 шатахуунд 180 мянган төгрөгийн нэмэгдэл үүсгэж байв. Тэгэхээр АИ 80, АИ 92 шатахууны онцгой албан татварын тэглэснээр нэмэгдэх эрсдэл үгүй болсон ч уг татварыг нэмэхээс өмнө үүсээд байсан литр тутам дахь 100 төгрөгийн алдагдал импортлогчдын нуруун дээр хэвээрээ үлдэж байгаа юм байна.

Нэлээдгүй асуудал үүсгэж байж энэ удаад Онцгой албан татварыг зарим нэр төрөлд тэглүүлсэн импортлогчид нэг хэсэгтээ л үнэ нэмж чадахгүй болов уу. Яагаад гэхээр бухимдчихсан байгаа хэрэглэгчид “Татвараа тэглүүлчихээд үнээ бас нэмнэ гэнэ ээ” гээд босоод ирэхэд бэлэн байна. Ингээд импортлогчдын хувьд  нэг хэсэгтээ л алдагдалтайгаа эвлэрч, ая тал харахаас өөр аргагүй болов. Харин хэдий хүртэл тэсэх бол доо?!

 “Үнээ нэмнэ гэж ярьсныг нь ниргээд өг, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өг, үүдийг нь хаагаад өг, чаддагт нь зайгаа тавиад өг, үүдийг нь хаагаад өг” гэж хатуу шаардлага тавьж буй хэрэглэгчид захаас аван. Бичиг үсэг байтугай учир мэдэх хүмүүс хүртэл ийм “харгис” лоозон дэвшүүлж байна.  Үнэхээр өнөөдрийн хэдийнээ хэдийнхээ дансыг улайлгаад хаалгыг барьчихлаа гэхэд тэдний оронд ер нь ямар нь тэнэг ийм алдагдалтай бизнес рүү орж ирэх вэ дээ?

Шатахуун хомсдох, үнэ өсөх сургаар импортлогч хэдэн компанийг дор бүрнээ бут ниргэлээ. Галдая, шатаая л гэлээ. Алдагдалтай үнээр бараагаа зарж байгаа ямар ч  газар шатах нь үнэн. Ээлж ээлжээрээ шатаад дуусахаар үнс нурам уугисан суурин дээр нь ямар ч шинэ компани эх орон ч царайлаад “одоо бидний шатах ээлж ирлээ” гэж орж ирэхгүй. Хүн амын 1/3 нь ажилгүйн улмаас ядуу, дахиад 1/3 нь нь ажил хийгээд ч ахиж дэвшихгүй ядуувтар байгаа энэ нийгэмд шатахууны үнэ  нэмэх нь жинхэнэ “шаталт” авчирна гэдэгтэй маргах зүйлгүй.

Харин энэ “шаталт”-ын маань буруутан нь импортлогчид бас биш юм. Энэ олон жил иргэдэд ажлын байр нэмээгүй атлаа ажлын байр өий болгодог хувийн хэвшлийнхээ зээл, татвар бас бусаар дарамталж ирсэн төрийн бодлогын байгаа царай нь л энэ шүү дээ. Тийм ч учраас “ядаад ганц нефть боловсруулах үйлдвэр байгуулчихгүй яасан юм бэ” гэж бид засаг, төрөө загнаж байгаа хэрэг. Зөв.

Яагаад  ганц үйлдвэр барьчихаагүй юм бэгээд загнах зуураа бодлого тодорхойлогчдоо, шийдвэр гаргагчдаа буруутгахын оронд нефть импортлогчдоо үүнд буруутгадаг нь хачин. Тэд монополио хадгадах гэж төр, засгийг лоббидсон гэдэг хардлага үндэстэй байхыг үгүйсгэхгүй ч тэр лоббид автаад ажлаа хийж чадаагүй, улсынхаа эрх ашгийг умартсан “авилагч” төр, түшмэд нь тэгээд буруугүй хэрэг үү? Төр нь бодлогоо, шийдвэрээ гаргаж чадаагүй, ажлаа хийгээгүйн хариуцлага тус субъякттэйгээ л тооцох ёстой болохоос биш “тэнэсэн сум” шиг юм ярих нь үр дүнгүй. Яая гэхэв энэ нь бидний араншин юм даа.

“Хурд” гэдэг хувийн компани шинэ хороолол барихдаа дотор нь улсын  сургууль, цэцэрлэг төлөвлөөд тэр ч ёсоороо барилгыг улс аваад сургууль, цэцэрлэг ажиллуулаад өгөөч гэтэл сургууль цэцэрлэгийн байр хүрэлцээгүй” гээд түмэн зовлон тоочдог атлаа төр нь хөдөлж өгдөггүй. Өөрсдөө барьж чадахгүй бол хувийнхан хөрөнгөө гаргаад бариад өгсөн бэлэн юмыг урт хугацааны түрээс, концесоор ч болох нь аваад ажиллуулах ёстой биздээ. Төр нь ийм байтал иргэд нь түүнээсээ ялгагдах юмгүй. Сургууль, цэцэрлэг төрөөсөө нэхдэг иргэд маань нөгөө барилга бариад өгсөн хувийн компанийг шүүхэд өгөх гээд  СӨХ-оороонэгдээд гарын үсэг цуглуулаад явж байна. Хотхон дотроо улсын сургууль, цэцэрлэг байгуулна гэж худлаа ярьсан гээд шүүхэд өгөх аж. Зүй нь тухайн компанитайгаа нийлээд улсаа, төрөө шахах ёстой биз дээ?  Бид тийм төрхтэй, ийм ард түмэнэй. Тэгээд одоо яая гэхэв...

Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаж чадаагүй төрөө биш тэрнийх нь золиосонд нефть бүтээгдэхүүн импортолсоор байгаад баяжчихсан компаниудаа бут ниргэг ээ. Тэднийг хөөгөөд гарга, галдаад шатаа...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52897
2 эможи
keyboard_arrow_up