Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Намба суудаггүй настан олон болжээ

2018 оны 1 сарын 26

“Өнгөрсөн цаг хугацаа түүхийг үргэлж санаж, ахмад үеийнхээ гавьяа зүтгэлийг үнэлж хүндэтгэх ёстой” гэж бид үр хүүхдэдээ зааж сургасаар ирсэн. Гэтэл зарим ахмад настан олон нийтийн дунд насандаа баймгүй зан авир гаргаж буй нь олонтаа харагдах боллоо. Нэгэн жишээг энд дурдахад, автобусанд суугаад харьж явтал архи уучихсан, 70 эргэм насны өвөө агсан тавьж, жолоочийг буруутган “Буудлаа зарласангүй. Би залуу насаа та нарын төлөө зориулсан” гэж ирээд ажлыг нь хийлгэхгүй орилж хашгичсаар буув. Үнэндээ автобусны буудал бүрийг чанга яригчаар зарлаж байсан юм. Дээр нь автобусны буудлын нэрийг дэлгэцээр тодоос тод харуулж байна. Үнэндээ тэр хүн эрүүл саруул явж байгаад буух буудлыг нь хэлээгүй жолоочийн буруу байсан бол хэн бүхэн тэр ахмадын талд орж жолоочийг зэмлэх байлаа. Гэтэл байдал эсрэгээрээ учир автобусанд явж буй хүн бүр тэр өвөөг буруутгаж байсан юм. Үүнээс гадна аливаа нэг байгууллагаар үйлчлүүлэхдээ дугаарлаж зогсох, түр зуур хүлээх гэдэг ойлголт зарим ахмадад байдаггүй. Гэхдээ ахмад настнууд дугааргүй үйлчлүүлэх ёстой хэд хэдэн газар байдаг.

Түүнийг нь мэдээд төд удалгүй зам тавьж урдаа оруулах гэж байтал “Залуу хүн байж хурдан хөдлөөч” гэх зэргээр залуусыг доромжлох тохиолдол олныг харж байлаа. Зарим тавьтиргүй өвөө нар өөрийн охин шиг хүүхдээ өдөж хоргоодог гэдгийг ч сонсч л байв. Ер нь иймэрхүү тохиолдол олонтаа л гардаг. “Суудал тавьж өгсөнгүй” гэж уурлан, бухимдаж, өөрийнхөө ач хүү, охин шиг хүүхдийг цохисныг хүртэл харсан удаатай. Залуучуудад үлгэр дуурайл үзүүлэх учиртай ахмадууд нь ингээд байхаар бусдыг нь яалтай ч билээ. Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл ч их бий. Залууст үлгэр жишээ болсон ахмад зүтгэлтэн нийгэмд олон буйг энд онцлох хэрэгтэй. Тиймээс нас дагаж намба ирдгийг мэдэхгүй буурайнууд минь өөрсдийгөө нэг дүгнээд үзээрэй. Залуу та ч гэсэн цаг хугацааны эрхээр өтөлж хөгшрөх учраас ахмад үеэ хүндэтгэн харилцаж байх нь зүйтэй юм.

Эх сурвалж: UNEN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52944
2 эможи
keyboard_arrow_up