“Замын хөдөлгөөний аюулгүй байдал“ үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
"Замын хөлдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хороо"-ны дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар Хууль зүй дотоод хэрэг, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд, Цагдаагийн байгууллага, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Их дээд сургууль болон бусад төрийн бус байгууллагуудын төлөөллийг хамруулсан Үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэхүү зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой онолын болон практик үйл ажиллагааны үндэстэй санал, санаачлагуудыг дэвшүүлэн хэлэлцэж байна.
Мөн зөвлөгөөний үеэр Замы хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч, байгууллагуудыг тодрууллаа.