Цасан урлалын тэмцээнд МОНГОЛЧУУД тэргүүн байр эзэллээ
2018 оны 1 сарын 27
АНУ-ын Колорадо мужийн Брэнкэнриж хотноо жил бүр зохиогддог, олон улсын мөсөн сийлбэрийн уралдаан үргэлжилж байна. Монголын уран бүтээлчид амжилттай оролцож алтан медаль хүртлээ.
Тэмцээнд Монгол Улсаас хоёр баг ур чадвараа сорьж Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Х.Алтанхүү, Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг нарын уран бүтээлчид "Нууц" бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлж, Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид “Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр "Уран бүтээлчдийн нэрэмжит шагнал" хүртсэн байна.
Тэмцээнд манай уран бүтээлчид зургаа дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өмнө нь хүрэл медаль, үзэгчдийн болон хүүхэд багачуудын нэрэмжит шагналаар шагнагдаж байсан аж
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10
2
7
1
1
52975
21 эможи