Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.БААТАРЖАВ : Өөрийгөө дарга гээд бодчихсон ажлаа хийдэггүй, мэддэггүй хэнийг ч хэрхэвч ЗӨВШӨӨРӨХГҮЙ

2018 оны 1 сарын 29

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү сургалт зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав болон цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо. Зөвлөгөөнөөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги байгууллагын удирдах ажилтнууд оролцож улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл, гадаад, дотоод аюулгүй байдал, удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлах, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр нэгдсэн мэдээлэлтэй болсон юм.

Arslan.mn

Сургалт, зөвлөгөөний үеэр Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Та бүхний өнөөдрийн амгаланг айлтгая. Энэхүү зөвөлгөөнөөр 2017 оны ажлаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Удирдах ажилтнуудын зохион байгуулалт, идэвх, санаачилгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо хэрхэн хангаж, ямар үр дүнд хүрэх нь шалтгаална гэдгийг онцгойлон хэлмээр байна. Энэ жил төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, Цагдаагийн байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр  боловсруулагдаж, үүний хүрээнд томоохон ажлууд хийгдэнэ. Та бүхний зүгээс шинээр ажилд орсон хүмүүстээ  маш сайн  чиглэл өгч, сургаж ажиллах шаардлагатай. Мөн цагдаа, дотоод цэргийн албан хаагчид ёс зүйн асуудлыг анхаарах хэрэгтэй. Хамт олон даргаасаа үлгэр дууриалал авдаг, ёс зүйг сахидаг, хуулиа чанд биелүүлдэг байх ёстой. Энэ бол өнөөдөр бидэнд тулгарч буй том асуудал шүү. Энэ тал дээр хатуу анхаарч ажиллана. Мөн бидэнд анхаарч ажиллах олон асуудал байна. Үүний нэг нь хар тамхи. С.Баатаржав даргын зүгээс Хар тамхитай тэмцэх газар байгуулья гэсэн санал гаргасны дагуу сая байгуулсан. Одоо энэ газар сайн ажиллах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд бид сахилга хариуцлага, ёс зүйг чандлан сахиж, шудрага ёсыг эрхэмлэн, оногдсон үүрэг, даалгаварыг сэтгэл, зүтгэл гарган биелүүлэх хэрэгтэй” хэмээн үүрэг болголоо.

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав : Дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхийн тулд нэгдмэл санаа зорилго, нэг бодлого, шийдвэртэй, нэг баг болон ажиллаж үр дүнд хүрэх ёстой. Үүнд удирдах ажилтнуудын манлайлал, идэвх, санаачилга чухал. Ажил авсан хүн төрийн албыг унагах учиргүй. Өөрийгөө дарга гэж бодчихсон ажлаа хийдэггүй, ажлаа мэддэггүй, хэнийг ч хэрхэвч зөвшөөрөхгүй. Эвлэрэхгүй гэдгийг анхааруулья. Миний бие даргын ажлыг хүлээн авсанаас хойш тэргүүн дэд, дэд даргаар дамжуулан үүрэг чиглэлүүдийг өгсөн. Гэвч зарим тал дээр өгөгдсөн үүрэг чиглэлүүд хангалтгүй биелэлттэй байна. Тиймээс зарим дарга нартай тусгайлан уулзаж, үүрэг чиглэлүүдийг өгнө.

Ажлаа хийж чаддаг, чадаж байгаа хүнээ бид дэмжинэ. Харин хэн нэгнээр яриулаад, дэмжүүлээд, ажил хийхгүй албан тушаал аваад байдаг асуудлыг одоо зогсооно. Бид 2018 оныхоо зорилт руу чиглэн илүү ахицтай ажиллах ёстой.

Та бүхэн  алба хаагчдадаа үлгэр дуурайлал болж, зарчимч, шударга, хуульч ажиллагаагаар манлайлан, тэднийг идэвхжүүлж, урам зориг өгч, дэмжиж ажиллан, гэмт хэргийг үйлдсэний нь дараа их хүч хөрөнгө зарцуулж илрүүлэх биш, харин урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах ёстой. Хүнээ дэмжиж чаддаг, мөн хариуцлага тооцож чаддаг байх ёстойг анхааруулья гэлээ.

Arslan.mn

Түүнчлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллага бүр үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологи, холбоо, мэдээллийн нэгдсэн систем, цахим сан, програм хангамжийг өргөнөөр нэвтрүүлж ашиглах, боловсронгуй болгох, алба хаагчдаа сургаж, мэргэшүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр өөрт байгаа нөхцөл, бололцоогоо дайчлан санаачилгатай ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Arslan.mn

Ялангуяа тогтмол өсөн нэмэгдэж байгаа хулгайлах, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулахыг анхаарууллаа. Сургалт, зөвлөгөөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнуудтай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулснаар өндөрлөсөн юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52984
26 эможи
keyboard_arrow_up