СУРГУУЛИУД ПҮРЭВ ГАРИГААС ХИЧЭЭЛЛЭНЭ
2018 оны 1 сарын 28
Эрүүл мэндийн болон БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар нийслэлийн Ерөнхий боловсролын сурагчид бага, дунд, ахлах анги гэлтгүй бүгд хоёрдугаар сарын 1 хүртэл бүтэн нэг сар амарч байгаа. Сурагчдын амралт ирэх долоо хоногт дуусч, Пүрэв гаригт хичээл эхэлнэ. Харин хөдөө орон нутгийн сурагчдын хичээл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор сурагчдыг ийнхүү бүтэн сар амрааж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52988
0 эможи