Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
2018 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 26-31 хэм, Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 2-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30, 31-нд зарим газраар, 2-р сарын 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч бусад хугацаанд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 32-37 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|