Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Солонгос дахь Монголчууд хүчирхийллийн хэрэгт холбогдох нь их гэв

2018 оны 1 сарын 30

БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооноос нэгэн тайланг танилцуулжээ. Уг тайлан нь БНСУ-д хөдөлмөр эрхлэн, амьдарч буй гадаад иргэдээс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн тоо юм. Ийнхүү сүүлийн зургаан жилийн хугацааг судалж үзэхэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гадаад иргэдийн тоо хоёр хувиар өссөн тоо гарчээ.

Гэвч манай орны хувьд тун таагүй үр дүн гарсан юм. Энэ нь уг хэргийг үйлдсэн улс орнуудын гуравдугаар байранд манай улс жагсаж байгаа явдал. Тодруулбал, 2011 онд 318 иргэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр саатуулагдсан. Түүнчлэн таван жилийн дараа энэ тоо 646 болж хоёр дахин нэмэгдсэн аж. Харин энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүд ихэвчлэн АНУ, БНХАУ болон манай улсын иргэд байгаа юм. 

Мөн уг хэргийн хохирогчдын 90 орчим хувь нь БНСУ-ын эмэгтэйчүүд байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээллээ. Түүнчлэн гэмт хэрэг ихэвчлэн гардаг газар нь Сөүл хот аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53122
0 эможи
keyboard_arrow_up