Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монголд худалдаалагдаж байгаа эмийн 71 хувь нь бүртгэгдээгүй

2018 оны 1 сарын 30

эм зурган илэрцүүд

Жорыг нь тааруулаагүй эм ямар аюултайг хоёр жилийн өмнө эмэнд хордсон 16 нярайн жишээ монголчууд бидэнд хангалттай сануулсан. Гэвч байнга сануулахгүй бол мартах нь амархан байдгаас өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн тухай таг мартсан төдийгүй өөрсдөө ч эмийг хоол мэт хэрэглээд эхэлсэн. Толгой, шүд өвдөх, хөл гар янгинах төдийд эмч, эмнэлгийг зорьдог хүн бараг үгүй. 

2015 онд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санд нэгдсэн шалгалт хийжээ. Улсын хэмжээнд эмийн 32 үйлдвэр ажиллаж байгаагаас 83,3 хувь нь шалгалтад хамрагдсан бол эм ханган нийлүүлэх 252 байгууллагын 90,4 хувь, 1688 эмийн сангийн 25-30 хувь нь хяналт шалгалтад хамрагдсан байна. Шалгалтад хамрагдсан 27 эмийн үйлдвэрийн зах зээлд нийлүүлсэн давхардсан тоогоор 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,4 хувь Монгол Улсын эмийн бүртгэлд огт бүртгэгдээгүй эм байсан гэсэн мэдээг МХЕГ-аас өгч байна. Эмийн үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүн эмийн сангаар дамжаад та бидний ходоодонд ордог. Эмийн сангаас авсан эм болгоныг  бид бүртгэлтэй, өвчнийг анагаах, илааршуулах шид шид нь тогтоогдсон гэж итгэдэг. Гэтэл Монгол Улсад бүртгэгдээгүй эмийг үйлдвэрлэж, түгээсээр байгаа юм байна шүү.

Бас нэгэн ноцтой алдааг мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна. Шалгалтад хамруулсан эмийн үйлдвэрүүдийн 52,2 хувь нь шаардлага хангасан эмийн лабораторигүй, 91 хувь нь үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдлын судалгаа хийлгүйгээр иргэдэд нийлүүлж байжээ. Энэ бол та бид эмийн туршилтад орж байгаагаас ялгаагүй гэсэн үг. Харин МХЕГ-ын улсын байцаагч нар албан шаардлага хүргүүлж байж, 2015 ондоо багтаан дээрх эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 76 хувийг нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, 65 хувь нь эм шинжлэх бүрэн хэмжээний лабораторитой болгож, 70 хувь нь үйлдвэрлэсэн эмийнхээ чанар, аюулгүй байдлын судалгааг хийдэг болжээ. Гэвч цаана нь 25-35 хувийн туршилт эгэл иргэд, өвчиндөө шаналсан хүмүүст ногдсон хэвээр байгаа юм байна шүү. Тиймээс эмийн сан руу дураар явахаа больж, авч буй эмийг нарийн нягталж заншихаас аргагүй нь.

Улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллага 252 байдаг гэдгийг дээр өгүүлсэн. Иргэдийн нэрлэдгээр эмийн бөөний төв шүү дээ. Эмийн бөөний төвөөр худалдаалж байгаа  3584 нэр төрлийн импортын эмийн хэрэглэх зааварт дүн шинжилгээ хийхэд 27 хувь нь эмийн хадгалалтын горим зөрчсөн, 57,5 тээвэрлэлтийн хяналт хийгдээгүй, дөрвөн аймагт хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан зэрэг дутагдал илэрчээ. Түүнчлэн нийслэл хот болон 13 аймагт эмийн сан хэрэглэх хүчинтэй хугацаа нь хэдийнэ дууссан чанарын шаардлага хангаагүй 31 төрлийн эмээр үйлчилж байсны дээр жороор олгодог эмийг жоргүйгээр олгосон, андуурч өөр үйлчилгээтэй эм өгсөн зэрэг ноцтой зөрчил гаргажээ. Энэ бол 16 нярайг зэрэг хордуулсан алдаа хаа сайгүй бага багаар гарсаар байгааг илтгэж буй юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэг удаагийн үзлэг шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 129, хүчинтэй хугацаа дууссан 192, хаяг шошгоны зөрчилтэй 134, нийт 468 нэрийн эм, бэлдмэлийг илрүүлсэн нь эмийн чанар, аюулгүй байдал харанга дэлдсэнийг харуулж байна. Хэрэглэгч бид үүнд огт анхаардаггүй. Эмийг хоол шиг өдөр тутам хэрэглэдэггүй онцгой нөхцөлд, гэнэтийн шаардлагаар хэрэглэдэг болохоор улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, ашиглах хугацаа хэтэрсэн эсэх зэрэг наад захын мэдээллийг тэр бүр нягталдаггүй.  Эмийг өлссөн биш өвдсөн хүн л хэрэглэдэг. Өлсөхдөө авдаг хоолоо нарийн сонгодог хэрнээ өвдсөн үедээ авч буй эмээ огт нягталдаггүй хэнэггүй зангаа гээж, эм үйлдвэрлэгч, эм худалдаалагчдын ашгийн төлөөх бусармаг үйлдлийг зогсоохсон. Дахиад сануулахад, эмийн сан руу дураар явдгаа больё.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53123
0 эможи
keyboard_arrow_up