Солонгосчууд Монголд шүдний явуулын эмнэлэг бэлэглэхээр болжээ
2018 оны 1 сарын 30
Ирэх гуравдугаар сарын 1-нд БНСУ-ын Гуангжү хотын захиргаа, тус хотын Эрүүл мэндийн Олон улсын байгууллагаас хамтран Монголд шүдний явуулын эмнэлэг гардуулж өгөхөөр болжээ. Явуулын машиныг зориулалтын дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож, шүдний эмнэлэггүй хөдөө орон нутаг дахь иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Солонгос улсын Гуангжү хотын захиргаа нь үнэгүй эмчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүх зардлыг гаргахаас гадна шилдэг эмч нараас бүрдсэн багийг жилд 2-3 удаа илгээж үнэгүй эмчилгээ хийхээр болсон байна.
Эх сурвалж: www.zaluu.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
53142
1 эможи