НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018 оны 2 сарын 05
Татварын ерөнхий газраас 2017 оны НӨАТ-ын буцаалтыг эхний улиралдаа багтаан шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл иргэд энэ жил хоёр дахиа НӨАТ-ын буцаалтаа авлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар лхагва гарагт Монголбанкаар дамжуулан иргэдийн НӨАТ-ын буцаалтыг шилжүүлж эхэлж байгаа талаар мэдэгдэл хийсний дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлсэн юм. Нийт 654 168 иргэний дансанд 78.1 тэрбум төгрөг шилжүүлж байна. Харин хувийн мэдээлэл нь алдаатай 19 мянган иргэн татварын буцаан олголтоо авч чадаагүй байгаа бөгөөд эдгээр иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
53384
2 эможи