Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчлийг илрүүлжээ
Амралтын өдрүүдэд Сар шинийн баярыг угтан нийслэл хотод үүсэх хөдөлгөөний ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг бууруулах зорилгоор гаргасан НЗД-ын захирамжийн дагуу улсын дугаарын хязгаарлалтад хяналт тавих, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус албанаас төвийн болон дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтсийн нийт 400 гаруй алба хаагч нийслэл хотын 130 гаруй уулзвар, цэгт үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2018.02.03,04-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 472 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна.
Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 7000 гаруй зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллав.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Тухайлбал:
СХД-ийн нутаг Баянхошууны зам “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн замд амины H.Sonata-5 маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 58 настай эмэгтэй Б-н амь насыг хохироосон байна.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|