Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

П.БАЯРХҮҮ: Гэр хорооллын иргэдийг эрүүл, аюулгүй, амины орон сууцанд амьдрах орчинг бий болгоно

2018 оны 2 сарын 05

Arslan.mn

Яг одоо Шангри Ла зочид буудалд "Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам" уулзалт-ярилцлага болж байна. Тус уулзалтанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаныхан оролцож байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гэр хорооллыг дэд бүтцэд холбох "Сервис центр" төслийн танилцуулгыг хийлээ. 

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны төлөвлөгөөнд гэр хорооллыг орон сууцжуулах "Сервис центр" төсөл багтсан. Улаанбаатар хотын 2020 оны хөгжлийн төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага Нийслэлийн орон сууцны гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Төвийн бүсийн гэр хороолол нь 2501,3 га буюу нийт гэр хорооллын 23,8 хувийг эзэлж байгаа бөгөөд орон сууц, бизнес төвтэй байхаар төлөвлөж, дэд бүтцийг төвийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн болно.

Харин дундын бүсийн гэр хорооолол нь 2720 га газар буюу нийт гэр хорооллын 28,3 хувийг эзэлж байна. 

Дундын бүсийн хувьд гэр хорооллын нягтаршил өндөр, агаарын бохирдлын 60 орчим хувь байгаа. Төслийн зорилго нь гэр хороололд амьдрах орчинг сайжруулах явдал юм. 

Дундын бүсэд баригдах Сервис центр төвийн хувьд  200-300 айлыг дэд бүтцээр хангах  хүчин чадалтай, зоорьтойгоо гурван давхар баригдана.  

Гэр хорооллын  иргэд сард 1221000 төгрөгийг өрхийн хэрэглээнд зарцуулдаг бол  орон сууцанд амьдардаг иргэд  915000 төгрөгийг зарцуулж байна. 

Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд амьдрах орчин доор боловч гаргах зардал нь өндөр байна.

Бидний хамгийн том зорилго бол гэр хорооллын иргэдийг ирээдүйд эрүүл аюулгүй, амины орон сууцанд амьдрах орчинг бий болгох юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53428
1 эможи
keyboard_arrow_up