Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын тусгай албаныхан хар тамхины хэргээр 2 хүнийг саатуулжээ

2018 оны 2 сарын 05

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох IСЕ буюу "мөс"-ийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг илрүүлэн эд мөрийн баримттай дайчлан баривчиллаа.

Уг илрүүлэх ажиллагаанд ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн албаны ноход чухал үүрэг гүйцэтгэжээ. Уг хэрэгт Монгол Улсын иргэн 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарыг  Эрүүгийн хуулийн 20. 7.2-т зааснаар саатуулан шалгаж байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэдээллээр  2018 оны 2 дугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилпагаа явуулжээ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаагаа ч тус газраас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53434
0 эможи
keyboard_arrow_up