“Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол Хятад хоёр орон уул усаар холбогдож, урт удаан жилийн найрсаг харилцаа холбоотой байсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд дээд түвшний айлчлал ихэсч, хүмүүнлэгийн солилцооны ажил улам бүр эрчээ авч байна. Тус удаагийн Хаврын баярын арга хэмжээ нь хоёр улсын найрамдалт харилцааны шаардлагад үндэслэн, хөгжингүй харилцааны шинэ эрин үеийг хамтдаа цогцлооход гол зорилго оршино.
“Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийн үзэсгэлэн нь дижитал дүрсийг ашиглан бодит байдлыг дуурайлгасан үзүүлэнгийн аргачлал бүхий үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь Хятадын уламжлалт соёлыг олон түмэнд таниулах онцгой хөтөлбөр юм.
Уг үзэсгэлэн нь гурван төрлийн Хятад соёл болох шаазан эдлэл, хайчилбар болон күнгфүг дижитал байдлаар үзүүлж, үзэгч олонд 5000 гаруй жилийн түүхтэй Хятад орны ард иргэдийн өнөөгийн амьдралын хэв маягийг толилуулан харуулж байна
“Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийн үзэсгэлэнгийн гол цөм болох тусгалтат үзүүлэн нь Хятадын өндөр технологийг ашиглан дүрслэн тусгаж үзүүлэх дижитал аргачлал юм. Дижитал тусгал, урлагийг танин мэдэх болон соёлын уламжлалыг техник технологийн дэвшилттэй холбон биетээр харуулахад гол учир оршино. Сонирхогчид уг үзэсгэлэнгээр дамжуулж Хятадын өнө удаан жилийн түүх соёлыг танин мэдэж, ушугийн гайхамшигийг мэдэрч, Хятадын “Нэг бүс нэг зам” төслийн хамтын ажиллагааны хэлбэр загварыг ойлгож болох юм.
Энэхүү үзэсгэлэн нь 2018 оны 2 сарын 7-9 өдрүүдэд 10-17 цагт The corporate hotel and Convention centre -ийн Event hall танхимд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэж сонирхоорой.
Үзэсгэлэнгийн үеэр Хятадын ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ливэй сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ:
Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулаад Монголын ард түмэнд Хятадын уламжлалт соёлыг өндөр техник, технологитой хослуулан харуулж байна. “Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь Хятадын гайхамшиг болох шаазан эдлэл, хайчилбар болон күнгфүг биетээр бус тусгалт технологийн аргаар үзүүлж байгаагаар илүү онцлог юм. Хүмүүс өөрийн биеэр эдгээр үзүүлэн техногитой танилцаж хүрж үзэж болно. Монголын ард түмэн Хятадын ушуг их сонирхдог. Энэхүү үзэсгэлэнгээрээ мөн ушуг ДиАраар болон хөдөлгөөнт хэлбэрээр үзүүлж байна. Мөн хүүхдүүд багачууддаа зориулсан хөдөлгөөнт мэдрэгчтэй үзүүлэнг байршуулсан байгаа. Энэ удаагийн арга хэмжээ маань Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцооны салбарт томоохон хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.