2020 он гэхэд 20 МЯНГАН айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлнэ
2018 оны 2 сарын 08
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар 2017-2020 оны хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Эл ажилд 2020 оны түвшинд 1 их наяд 119,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан байна.
Энэ жилийн хувьд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, аймгуудын төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээх, 660 айлын орон сууцыг шинээр барих замаар, нийт 2222 айлын орон сууц тус тус ашиглалтанд оруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 87.5 тэрбум төгрөг шаардлагатай.
Дашрамд дурьдахад, өнөөдрийн байдлаар 1512 иргэн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
53563
1 эможи