Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ФЕРМЕРҮҮДИЙН СҮҮ хотын хүн амыг ч ХАНГАЖ ХҮРДЭГГҮЙ

2018 оны 2 сарын 08

Arslan.mnСүүний гарц маш бага байгаа нь тэжээлийн үнэ өндөр байдагтай холбоотой

Монгол бол мал аж ахуйн орон. Гэвч сүү цагаан идээний хэрэглээ нь байх ёстой хэмжээндээ хүрдэггүйг мэргэжлийн байгууллагууд хэлдэг тэр тусмаа цэвэр шингэн сүүний хэрэглээг тодотгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд сүүний үйлдвэрүүд цөөнгүй байгуулагдсан ч тэд монголчуудын цэвэр сүүний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Малчны хотноос, фермерийн аж ахуйгаас хэрхэн тээвэрлэж, үйлдвэрээс дэлгүүрийн лангуун дээр хэрхэн хүргэдэг вэ. нийт иргэдийн  хэдэн хувь нь цагаан идээ, тэр дундаа сүү хэрэглэж чадаж байна? Энэ бүх асуултын хариултыг өчигдөр болж өнгөрсөн “Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийүүлэлт” чуулга уулзалтаас хайлаа.Монгол Улсад өнөөдрийн байдлаар 60 гаруй сая толгой мал байгаагаас дөрвөн сая нь үхэр. Тэгвэл дөрвөн сая үхрийн ердөө нэг хувийг буюу 40 гаруй мянгыг нь эрчимжсэн мал аж ажуйн саалийн үнээ эзэлдэг аж. Энэ нь өдөртөө 12 мянган тонн сүүг тус чиглэлийн үнээнээс авч байна гэсэн үг. Харин хүн өдөрт 300-400 грамм сүү хэрэглэж байж тус бүтээгдэхүүнээс авах эрдэс бодис, шим тэжээлээ нөхнө. Ингээд бодохоор улсын хэмжээнд авч буй нийт сүү нийслэлийн хүн амыг ч хангаж хүрэхээргүй байгаа юм. Монголын нэгдсэн сүүний холбооны тэргүүн  О. Амарцэнгэл “Малчдаас зөвхөн зуны цагт л сүү нийлүүлдэг. Харин өвлийн улиралд фермерүүдийн сүүг худалдан авч байгаа. Тиймээс энэ салбарт төрөөс дэмжлэг хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нэг литр шингэн сүүнд 400-500 төгрөгийн татаас өгч байж шаардлагатай хэмжээнд сүү үйлдвэрлэх нөхцөл үүснэ. Энэ мөнгөн урамшууллыг 5-6 жил олгочихвол эрчимжсэн мал аж ахуй хөл дээрээ зогсоно” гэв. Сүүний гарц маш бага байгаа нь тэжээлтэй холбоотой аж. Манайд сүүний чиглэлийн үнээнд тохирсон тэжээл хэт өндөр үнэтэй байгаа нь цэвэр сүүний үнэ өсөх шалтгаан болдог гэнэ. Хэрэв тэжээлийн үнийг бууруулж, үхрээ сайн бордож чадвал нэг үнээнээс 20 литр сүү авах боломж бүрдэх юм байна. Ингэснээр төв суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгэдхүүний хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэх аж. Үүнээс гадна манай улсад сүү нийлүүлэх лозистикийн тогтолцоо бүрдээгүй нь асуудал дагуулж байна. Одоогоор фермерүүд өөрсдөө 40 литрийн саванд сүүгээ хийгээд боловсруулах үйлдвэрүүдэд худалддаг. Харин зарим томоохон компани фермерүүдээс өөрсдөө очиж авдаг гэнэ. Гэхдээ сүү нь хадгалалт, тээвэрлэлт даадаггүй онцгой бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэгчид өртгөө бодож, хоттой ойролцоох газраас сүүгээ бэлтгэн нийлүүлэх сонирхолтой. Тйимээс ч фермерүүдийн дийлэнх нь Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл сүүний гарцыг нэмэгдүүлэхэд үнээнийхээ тоог нэмэх бас нэг шийдэл байж болохыг үйлдвэрлэгчид хэлж байна. Зах зээлд дотоодын тугалтай үнээ нэг сая, импортолсон гунж 4-5, Европын сүүний чиглэлийн үнээ хамгийн багадаа 8-9 сая төгрөгөөр худалдан авах боломжтой байдаг аж. Гэхдээ тоог нь нэм эхээс илүүтэй одоо байгаа нөөц боломждоо тулгуурлан сүүний гарцыг өндөр ашиг шимтэй болгоход анхаарч, тэжээлийн үнийг буулгаж, төрөөс  литр сүүнд  мөнгөн урамшуулал олгох тогтолцоонд шилжих нь чухал гэж фермерүүд үзэж байлаа. Эцэст нь, сүүний хомсдлоос гарна гэвэл нүүдлийн мал аж ахуй рүү шилжих хэрэгтэй байгааг онцоллоо.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53577
1 эможи
keyboard_arrow_up