Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн замд гарсан нийт ослын 80 хувь нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой

2018 оны 2 сарын 08

Arslan.mn

Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзав

Орон нутгийн замд гарсан нийт ослын 80 хувь нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой гэсэн судалгаа бий. Иргэдийг амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хойд чиглэлийн буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудын зорчигч тээврийн гэрээтэй аж ахуй нэгж байгууллагын удирдлага болон жолооч, зорчигч тээврийн холбоодтой “Хууль бус зорчигч тээвэр” сэдвээр уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт АТҮТ ТӨҮГ-ын захирал П. Дэлгэрнаран, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Хүрэлбаатар, ЗЦА-ны Орон нутгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Алтансүх болон мэргэжилтнүүд оролцов. Хэлэлцүүлгийн хүрээнд “Хууль бус зорчигч тээврийн” судалгааг танилцуулж, 2017 онд зохион байгуулсан хяналт шалгалтын талаар танилцууллаа. Энэ үеэр хууль бус зорчигч тээвэрлэлтийн зөрчлийг бууруулах талаар хэрхэн хамтарч ажиллах, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах, холбогдох арга хэмжээг авах ажлыг эрчимжүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Аж ахуй нэгж байгууллагууд гэрээний үүргээ ягштал биелүүлж, тээвэрлэлтээ зөв зохион байгуулах шаардлагатай байна. Аж ахуй нэгжийн удирдлагууд, Автотээврийн улсын байцаагч, жолооч, тээвэрлэгчид бүгд хамтран ажилласны үндсэн дээр хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоож, иргэд зорчигчдоо аюулгүй тээвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Тээвэрлэгч аж ахуй нэгжүүд салбараа төлөөлж, хариуцлага хүлээж, компанийн засаглалтай байснаар тогтмол хууль бус тээвэрлэлт зогсоно” гэлээ. 

Тогтмол хууль бус тээвэр гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл Дархан-Уул аймагт 85, Орхон аймагт 26, Сэлэнгэ аймагт 40, Хөвсгөл аймагт 10 байгааг тус уулзалтын үеэр танилцуулж байв. 2017 онд зөвхөн хойд чиглэлд хууль бус тээврийн жолооч нарт 40 гаруй сая төгрөг арга хэмжээ авсан байна. Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байна. 

Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай буюу GPS, даатгалтай байдаг бөгөөд аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой байдаг. Мөн техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч нар үйлчилдэг гэх мэт давуу талтай юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53587
0 эможи
keyboard_arrow_up