Сар шинийн БАЯРЫН ҮЕЭР ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын ЦАГИЙН ХУВААРЬ
Сар шинийн баярын үеэр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ
- Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 15–нд 09.00–24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18 –нд амарч, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Номин тав трейд” ХХК –ний салбар дэлгүүрүүд битүүний өдөр буюу 02 дугаар сарын 15–нд бүх хайпермаркет, супермаркетууд 09.00–22.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 11.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 08.00-22.00, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00-20.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 17-нд 10.00-22.00 цагт ажиллана. Шинийн 1, 2, 3 буюу 02 дугаар сарын 16, 17, 18-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 18, 19-нд “Сансар” супермаркетууд 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Боса” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00–21.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд 13.00–21.00, шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 09.00 -21.00, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-нд 09.00-23.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Миний дэлгүүр” ХХК-ний “Миний сүлжээ” дэлгүүрүүд битүүн буюу 02 дугаар сарын 15–нд 08.30–22.00 цагт ажиллаж, сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Е -Маrt” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16–нд амраад, шинийн 2, 3 буюу 02 дугаар сарын 17, 18-нд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 15-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ыг дуустал амарна. 02 дугаар сарын 24–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Хар хорин” худалдааны төв битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд амарна. 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар 16, 17, 18, 19 -нд амарч, 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу 02 дугаар сарын 15-нд 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 22-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 15–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар сарын 16.17.18.19-нд амарч, 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 15-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд амраад, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НИЙТИЙН ХООЛ
- Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 15–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16, 17,18 –нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдөр тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 15–нд 15.00–24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18–нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх цайны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 15–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 27,28, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд амарна.
- Үсчин, гоо заслын “Парадокс” салон 02 дугаар сарын 16-нд 10.00-24.00 цаг хүртэл ажиллана.
- Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 15–нд 09.00–17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөө 08:00 цагаас 22:30 цагийн хооронд хотын дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дунд багтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд хүн амын төвлөрөл ихтэй, хотын захын суурьшлын цэгүүд болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзайн 9 чиглэлүүдийн гаралтын тоог 10 орчим хувиар нэмэгдүүлж байна.
Хотын дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.
Билгийн тооллын шинийн 4 буюу 02 дугаар сарын 19-ний өдрөөс ердийн цагийн хуваарийг мөрдөн ажиллах болно.
Сар шинийн баярын үеэр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 326352, 323176 дугаарын утсаар хүлээн авч шуурхай үйлчилнэ.
ЦАХИЛГААН ХАНГАМЖ
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг
- Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 344494,
- Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 70141071 /БГД, СХД, ХУД/,
- Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 70141072 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.
- Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70047004 утсаар авна.
УС ХАНГАМЖ
“Сар шинийн баяр” -ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
А. Шугамаар ус хангах алба
Сар өдөр |
Гариг |
Ажиллах цаг |
Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь |
||
II/15 Битүүн |
Пүрэв |
10:00 -14.00 15:00- 19:00 |
II/16 шинийн -1 |
Баасан |
Амарна |
II/17 шинийн -2 |
Бямба |
10:00 -14:00 Амарна |
II/18 шинийн-3 |
Ням |
Амарна 15:00 -19:00 |
II/19 шинийн-4 |
Даваа |
Амарна |
Б. Зөөврөөр ус хангах алба: Авто бааз
Сар өдөр |
Гариг |
Ажиллах цаг |
Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь |
||
II/15 Битүүн |
Пүрэв |
10:00 -14:00 15:00 -19:00 |
II/16 шинийн-1 |
Баасан |
Амарна |
II/17 шинийн-2 |
Бямба |
Амарна |
II/18 шинийн-3 |
Ням |
10:00 -14:00 15:00 -19:00 |
II/19 шинийн-4 |
Даваа |
Амарна |
В. Багахангай-УСАТ
Сар өдөр |
Гариг |
Ажиллах цаг |
Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь |
||
II/15 Битүүн |
Пүрэв |
10:00 -14:00 15:00 -19:00 |
II/16 шинийн-1 |
Баасан |
Амарна |
II/17 шинийн-2 |
Бямба |
Амарна |
II/18 шинийн-3 |
Ням |
10:00 -14:00 15:00 -19:00 |
II/19 шинийн-4 |
Даваа |
Амарна |
Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.
ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 70005454 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.
Аваарийн ангитай 70005454 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.
“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:
№ |
Харьяа салбар компаниуд |
Ээлжийн инженер, оператор |
1 |
Төвийн түгээх төв |
245733 |
2 |
Баруун түгээх төв |
70282484 |
3 |
Зүүн түгээх төв |
70006560 |
4 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1 |
70156722 |
5 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2 |
454050 |
6 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3 |
450697 |
7 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4 |
70111409 |
8 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5 |
329047 |
9 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6 |
70115026 |
10 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7 |
70115764 |
11 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8 |
70003227, 321641 |
12 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9 |
367152 |
13 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 |
341826 |
14 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11 |
70120203, 70122088 |
15 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12 |
70149711 |
16 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13 |
77065560 |
17 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14 |
70187491 |
18 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15 |
70282966 |
19 |
Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16 |
70180015 |
Жич: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК –ний шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана. Шуурхай ажиллагааны утас: 70047005
ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ
“Улаанбаатар Буян” компани сар шинийн өдрүүдэд 02 дугаар сарын 15-нд 08.00 -18.00, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд 10.00 -14.00 цагт ажиллаж, шинийн 2, 3 буюу 02 дугаар сарын 17,18 -нд 09.00 -15.00 цагийн хооронд, 02 дугаар сарын 19-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Эх сурвалж: Захирагчийн ажлын алба
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|