Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Заяабат: МСНЭ-ийн ирц хүрээгүй байхад хуралдаж, шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл

2018 оны 2 сарын 09

Arslan.mn

МСНЭ-ийн их хурлыг орхин гарсан сэтгүүлчид өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Өчигдөр МСНЭ-ийн ээлжит 17 дугаар их хурал болсон. Энэ үеэр хүлээн зөвшөөрөх аргаггүй зүйл яригдсан учраас хэд хэдэн хэвлэл мэдээллийг байгууллагууд, ахмад сэтгүүлчид нэгдэж хурлын үйл ажиллагаанд цаашид оролцох боломжгүй хэмээн үзэж МСНЭ-ийн ээлжит хуралдааныг орхиж гарсан байна. 

Хурлыг ямар үндэслэлээр орхиж гарах болсон талаар өнөөдөр ийнхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. 

Arslan.mnСонин сэтгүүлийн төвийн дарга Д.Заяабат: "Нэгдүгээрт хурлын төлөөлөгчийг хэрхэн сонгох талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Нэг төлөөлөгч хичнээн хүнийг төлөөлөх ёстой, ямар үе шаттайгаар сонгох ёстойг батлаагүй учраас цаанаасаа бэлтгэгдсэн хүмүүс энэ их хуралд орж ирсэн байсан. 

Хоёрдугаарт төлөөлөгчөөр сонгогдох хүн нь ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад харъяалагддаг байх ёстой гэсэн заалт орж ирсэн нь татвараа төлөөд, МСНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог сэтгүүлч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. 

Үүнээс гадна зөвхөн татвараа төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Татвараар далимдуулж сэтгүүлчдийн оролцох эрхийг хааж болохгүй. Зарим сэтгүүлч нар татвараа төлж амжаагүйгээс болооп 

Хуралд оролцогсодын 3/2 хувийн ирцтэйгээр шийдвэр гарах ёстой гэж заасан байгаа. Гэтэл 182 хүний ирцтэйгээр хуралдсан байгаа нь ирц хүрээгүй тул энэ хурал хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа.

Arslan.mn

Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион 

"Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй шүү дээ. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан.

Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд 5 хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн.  

МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан" гэж байв.   

МСНЭ-ийн XVI их хурлаас 2015 онд сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн 1.6-д  МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна гэж заажээ. Харин шинэ дүрмээр энэ заалтыг хассаныг өнөөдрийн хуралд оролцогчид эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа. 

Өчигдрийн хурлаас МАН-ын гишүүн асан  Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа юм. 

 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53650
0 эможи
keyboard_arrow_up