Хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцвол ЖОЛООНЫ ЭРХИЙГ 3 сараар хасна
Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Гэсэн хэдий ч жолооч нараас хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зөрчил илэрч байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцно.
Иймд жолооч та ухамсартай хандан хязгаарлагдсан дугаартай болон хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Гэрэл зургийг: MPA.mn