Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 240 ортой цэцэрлэг ашиглалтад орно

2014 оны 2 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/121 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж, баталлаа.

 

Жагсаалтаар 4 төслийг санхүүжүүлэх 28,2 тэрбум төгрөгийн 2014 онд санхүүжүүлэх 11,2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж, уг төслүүдийн ажлыг дуусгах юм. Батлагдсан төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар  даалгалаа. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
 
Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтаар хүснэгтээр танилцуулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
538
0 эможи
keyboard_arrow_up